Сүлд дуу (ДӨПТК)

Дуучин:Б.Соронзонболд Үг: О. Жадамбаа Ая: Ц. Зоригтбаатар
БУРХАДЫН МӨНГӨН ӨРГӨӨ
Нарлаг монголын хиймор налайсан
Найрамдлын хотын нэрээр хаягалсан
Наран найрсам оюутны хөгжөөнтэй
Насны золыг атгуулах увидастай
Дахилт : Дархан Өргөө миний сургууль
Даруухан намтартай саруулхан өргөө
Сүрлэг Монголын өөдлөх заяанд
Түрлэг нэмэх хувьтай тохиосон
Саран садансаж сарнай мишээмээр
Сайны ерөөл төгөлдөр шингэсэн
Дахилт :
Галтай судсыг газраар лугшуулсан
Гантай хоолойд мөрөн эрчлүүлсэн
Одод ижилсэж огторгуй цэлмэмээр
Ордон суурин урлах ундаргатай
Дахилт :
Барилга барихын урлагт сургасан
Бахтай эрдмийн жолоог атгуулж
Өрлөг засал эрдэм болгоныг
Өвлүүлж алдрын харгуйд мордуулсан
Дархан Өргөө миний сургууль
Даруухан намтартай саруулхан өргөө