Захиргаа аж ахуйн албаны танилцуулга
Захиргаа аж ахуйн албаны дарга : Г.Амарсанаа
Албаны үндсэн үүрэг: Багш, суралцагчдын ая тухтай, эрүүл аюулгүй орчинд суралцах, амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Захиргаа хүний нөөцийн алба нь дараах үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулж ажиллаж байна. Үүнд: Сургуулийн стратеги зорилтуудтай уялдуулан хөрөнгө нөөцийг төлөвлөх, батлагдсан төсвийн хүрээнд оновчтой хуваарилах, зарцуулах, цаг хугацаанд нь санхүүгийн тайлан мэдээг гаргах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтын байдал, бараа материалын зарцуулалтад хяналт тавьж ажиллах Хичээлийн байрны болон дотуур байрны засвар үйлчилгээ, тохижилт, дулаан, сантехникийн шугам хоолой, техникийн болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах, цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, зохион байгуулах Хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх, төлөвлөгөө, хөтөлбөрийг ойрын зорилтуудтай нийцүүлэн хэрэгжүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмуудыг мөрдөж ажиллах, биелэлтэнд хяналт тавих Сургуулийн эрүүл ахуй, ариун цэвэр байдлыг сахих, багш, ажилтан, суралцагчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах
Тус алба нь Захиргаа Хүний нөөцийн албаны менежерээр ахлуулан дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Үүнд: Хүний нөөц, эрх зүй гадаад харилцаа хариуцсан ажилтан-1 Бичиг хэрэг архивын ажилтан-1 Ахлах нягтлан бодогч-1 Тооцооны нягтлан бодогч-1 Нярав-2 Эмч-1 Хувцас өлгөгч-1 Слесарь-1 Мужаан-1 Цахилгаанчин-1 Жолооч-1 Жижүүр-2 Үйлчлэгч-12 Тогооч, бэлтгэгч-6
Бидний хийж гүйцэтгэсэн ажил: Бид зорилгодоо хүрэхийн тулд өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн зохих журам стандартын хэмжээнд явуулахын зэрэгцээ сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад орчин үеийн шаардлагад нийцсэн нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд шинээр бий болгох, засаж шинэчлэх, өнгө үзэмжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 25 200 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна.